Ө.Шижир захирамж гаргаж ЕТГ-т ажилладаг ахмадууд болон 0-12 насны хүүхэдтэй ээжүүдэд ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ олголоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-12

УОК-оос үүрэг чиглэл өгсөний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир захирамж гаргаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын 0-12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд болон 50-иас дээш насны ажилтнуудад Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал цалинтай чөлөө олголоо. Энэ хугацаанд байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд зайнаас ажиллах боломж бүрдүүлэх цахим системийг ажиллуулж эхэлсэн байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас бусад байгууллагын удирдлагуудыг өндөржүүлсэн байдлын хугацаанд ажилчдадаа цалинтай чөлөө олгох, зайнаас ажиллах боломж бүрдүүлж өгөхийг уриалж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.168.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.