Б.Энх-Амгалан: ТӨЛБӨРТЭЙ гүүрэн зам барих ТЭНГЭРИЙН ЗАМ төслийг хэрэгжүүлнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-12

Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар гаргасан зарим шийдвэрүүдийн талаар Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцууллаа.

Тэрээр “Өнөөдөрийн хуралдаанаар хоёр шийдвэр гаргалаа. Монгол Улсын үндэсний хөгжлийн газарт Тэнгэрийн зам төслийн хүрээнд 6-12 м өндөрт 13 км урттай, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, 27 орох, гарах цэгтэй гүүрэн байгууламжийг барихаар боллоо. Энэ авто зам баригдсанаар түгжрэл 46 хувь, агаарын бохирдол 20 хувь буурна гэж тооцож байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 800 сая ам.долларын өртөгтэй гэж тооцсон. Уг тээврийн хэрэгслээр км тутамд 15 центын хураамж авч, зээлээ төлнө гэж тооцож байгаа.  Уг зам нь Сансарын аюулгүйн тойрог-Зүүн дөрвөн зам-Нарантуул- Дүжнингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Хан-Уул-Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм гэсэн маршрутаар явна. Замын нэг онцлог нь Засгийн газар болоод орон нутгийн төсвөөс хөрөнгө авахгүй. 25 жилийн хугацаатай концессоор хийгдэнэ. 25 жилийн хугацтай төсөл.

Мөн Дэлхийн олон оронд хэрэглэгддэг дүүжин тээврийн хэрэгсэл төсөл хэрэгжинэ. Нийт 60.7 сая еврогийн өртөгтэй энэ зээлийн хэлэлцээр 40 жилийн хугацаатай. Жилийн 1 хувь хүрэхгүй хөнгөлөлтэй зээлээр хийгдэнэ. Эл дүүжин замын маршрут нь, Баянхошууны уулзвар-Ханын материал- 3,4-р хорооллын эцэс хүртэл нийт 4,9 км зам байна. Өдөрт 22 мянган зорчигч тээвэрлэгдэнэ гэж тооцсон.

Агаарын бохирдол, автозамын түгжрэлийг бууруулна. 22-110 метр өндөр цамхагт тээвэрлэнэ. Нэг кабинд 8-10 зорчигч тээвэрлэнэ. 2020 оны 02-р сарын 05-ны өдөр Франц улсын Загсийн газар, Сангийн яамтай байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн дагуу хийгдэнэ гэсэн мэдээллийг өглөө.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.137.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.