УИХ-ын даргаас авсан Ковид-19 халдварын  шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-12

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) суурин төлөөлөгч Сергей Диордица, ХБНГУ-ын “ASB” байгууллагын төслийн зохицуулагч Флориан Хауке нарыг хүлээн авч уулзсан билээ. Тэдгээр төлөөлөгчид Ковид-19 халдвартай нь тогтоогдсон Франц улсын иргэнтэй хамт нэг онгцонд сууж ирсэн учраас халдвар тархсан байж болзошгүй гэж үзсэн байна. Энэ дагуу УИХ-ын дарга Г.Занданшатарыг тусгаарлаж, Covid-19 халдварын шинжилгээ авсан байна.

Харин өнөөдөр түүний шинжилгээний хариу СӨРӨГ гарч, тусгаарлах шаардлагагүй болжээ. Ноён Сергей Диордица  дэлхий дахиныг түгшээж буй корона вирусийн халдвар ахмад настан, суурь өвчтэй, дархлаа муутай хүмүүст тусах магадлал өндөр. Гэхдээ ийм хүмүүс нийт халдвар авагчдын 20 хувийг л эзэлж байгаа тул үлдэж буй 80 хувьд багтаж буй хүмүүс маш сайн урьдчилан сэргийлэх шаардлагатай. Дэлхийн зарим улс орнуудад COVID-19 дэгдэлтийн шатандаа байна. Ийм үед бүх арга, хэрэгсээ дайчилж, хатуу хязгаарлалт хийх нь зөв хэмээн зөвлөсөн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.138.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.