Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасантай холбогдуулан гуравдугаар сарын 16-ныг хүртэлх Улаанбаатар хотод нийтдээ 4825 аж ахуйн нэгж байгууллагын үндсэн үйл ажиллагааг түр зогсоож байна. Түр зогсоосон байгууллагуудаас дурдвал хүнсний худалдаанаас бусад томоохон их дэлгүүрүүд, үсчин гоо сайхан, гутал захиалга засвар, хими цэвэрлэгээ, гэр ахуйн мод модон хэрэглэл, алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүр гэрэл зураг угаах үйлчилгээнүүд, барьцаалан зээлдэх газар, автомашины худалдаа, бүх төрлийн авто засварын газар, түргэн үйлчилгээний цэгүүд хамаарна.Түр зогсоох хугацаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллага ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах хэрэгтэй.
Айл өрхүүдийн хувьд ахуйн халдваргүйжүүлэлтийг хийдээ жавелион болон бэлизнаг хэрэглэж болно. Харин аж ахуйн нэгжүүдийн хувьд жавелион, натри болон бусад химийн халдваргүйжүүлэх бодисыг хэрэглэх хэрэгтэй. Мөн тусгаарлах байрыг бэлдэх ёстой. МХЕГ-аас 4825 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд өнөөдрөөс эхлээд хяналт тавьж лацаа тавина. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж үүргээ биелүүлж ажиллаасай гэж хүсч байна” гэв.
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-16
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
2025-01-16