Ч.Хүрэлбаатар: З.Энхболд УЙДДАГ ЮМ УУ яадаг юм...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-12

АН-ын ахлах зөвлөх З.Энхболдын жинхэнэ улстөр эхэлж, эрх баригч намынхныг намнах ажиллагаа эрчимжив. Тэрээр эхлээд Л.Оюун-Эрдэнэ, дараа нь Сумъяабазар сайдыг амлаж авав. Үүнийхээ хариуд мөнхийн “дайсан” Ч.Хүрэлбаатарт мадлуулав.

УИХ-ын дарга байхдаа Тавантолгойг авч үлдэж чадсан гэдгээрээ гайхуулдаг тэрбээр бусдын нэр хүндэд халдсан учир цагдаагийн байгууллагад дуудагдах болсон байна. Учир нь Тантолгойг зарах гэж байна гэх мэдэгдэлдээ Уул уурхайн сайд Д.Сумъябазарыг дурдсан нь ор үндэслэлгүйгээс гадна, өөрөө зөвшөөрсөн зүйлээсээ татгалзаж булзсан хэрэг болов. Үүнийх нь хариуд Сумъяа сайд шүүхэд өгчээ, хөөрхийг.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Тавантолгойн Ай Пи Ө-г хийхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Д.Сумъяабазар нарт өгсөн нь ийнхүү хардах эрх болжээ.

Энэ талаар Хүрэлээ сайд ярихдаа “З.Энхболд одоо уйддаг юм уу хаашаа юм. ЕТГ-ын дарга байхдаа зөвшөөрчихөөд АН-ын даргын зөвлөх болчихоороо өөр юм ярьдаг байж болохгүй. Тавантолгойгоор улстөр хийж болохгүй: Ерөнхийлөгчийн зүтгүүлсэн Төмөр замын асуудал нь нам зогсоно шүү дээ гэлээ”

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.50.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.