Ковид-19 халдвартай ФРАНЦ ИРГЭНИЙГ ШАТААНА гэсэн иргэдэд зөрчлийн хэрэг нээжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-12

Дорноговь аймгийн нэр бүхий иргэд коронавирус илэрсэн Франц иргэнийг амралтын газартай нь хамт шатаахыг уриалсан бичлэг цахим орчинд оруулжээ.

Энэхүү бичлэг олон хүнд хүрсэн бөгөөд Цагдаагийн байгууллагаас дээрх нэр бүхий иргэдэд Зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэллээ.

Учир нь олон нийтийг террорист үйл ажилллагаанд урилан турхирсан, өдөөн хатгасан, ухуулсан хэмээн үзэж Цагдаагийн байгууллагад шалгах юм байна. Одоогоор материалжуулан хэрэг бүртгэлийн ажиллагаа хийгдэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.75.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.