Сумдад улсын нөөцөөс өвс тэжээл хуваарилж байна
Үйл явдал
/
2020-02-24

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Шуурхай бүлэг 2020.02.16-нд Баруунтуруун суманд ажилласан.

Аймгийн хэмжээнд 3625 толгой мал хорогдоод байгаа ба зудын эрсдэлийн үнэлэгээгээр 60 орчим хувьд нэн их эрсдэлтэйд тооцогдож, мал аж ахуйн салбарын өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу улсын өвс, тэжээлийн нөөцөөс 300 тн өвс, 370 тн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчдад олгох шийдвэр гаргасан.

Тус шийдвэрийн хүрээнд аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/71 дугаар захирамжийн дагуу Улсын нөөцийн салбараас өвсийг буцалтгүй тусламжаар, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож эхлээд байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.247.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.