МУ-ын аварга С. Мөнхбат УОК-т 20 сая төгрөг хандивлалаа
Үйл явдал
/
2020-02-29

Монгол Улсын Үндэсний бөхийн 20 дахь аварга С.Мөнхбат коронавирусийн эсрэг хүчээ нэгтгэж Улсын Онцгой Комисст өнөөдөр 20 сая төгрөг хандивлалаа.

Тэрбээр энэ тухайгаа "Дэлхий даяараа коронавирустэй тэмцэж байгаа энэ үед коронавирусийн эсрэг үйл ажиллагаанд сэтгэл, гар бие оролцоё гэсэн шийдвэр гаргаад өөрийнхөө хөлс хөдөлмөрийг шингээсэн 20 сая төгрөгийг хандивлаж байна.

Улсын аварга гэдэг цол нийгэмд хариуцлагатай байх том цол. Би Монгол Улсын 20 дахь аварга тийм учраас 20 сая төгрөг хандивлалаа. Нийт иргэддээ Төр засгийнхаа гаргаж байгаа шийдвэрийг биелүүлж, нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө энэ аюулт өвчнөөс урьдчилан хамтдаа сэргийлцгээе гэж уриалмаар байна" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.119.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.