Аймгийн хэмжээнд 47 цэгт 146 албан хаагч, хөдөлгөөнт эргүүлийн 7 цэгт 60 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэж байна
Үйл явдал
/
2020-02-24

Увс аймагт энэ өглөө орон нутгийн цагаар 07 цагт аймаг, сумдаас гарах, орох иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг зогсоогоод байна. Сүүлийн өдрүүдэд иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсэн. Тухайлбал: Сүүлийн 3 хоногийн хугацаанд 8212 иргэн, 2125 автомашин нэвтэрсэн байна.

Вирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, бусад мэргэжлийн байгууллагуудаас хамтарсан ажлын хэсэг гарч зах, худалдааны төвүүдээр явж маск зүүж хэвшүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахих чиглэлд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Мөн шиний нэгний өглөө иргэд нар харах, уул овоонд гарах хөдөлгөөнийг зогсоож тахлаас урьдчилан сэргийлэх ажилд иргэн бүр үүргээ ухамсарлан оролцхыг уриалж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.142.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.