Шатахууны үнэ 300 төгрөгөөр БУУРААГҮЙ гэв
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-12

Бензин, шатахууны үнэ литр тутамд 300 төгрөгөөр хямдарсан тухай мэдээлэл цацагдаж эхлээд байна. Дээрх мэдээллийг албаны хүнээс тодруулахад худал мэдээлэл цацагдсан байна гэлээ.

Газрын тосны газрын орлогч дарга Эрдэнэбаяраас тодруулахад “Тийм мэдээлэл байхгүй. АМГТГ-ын дарга Х. Хэрлэн нь АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Би Ди Өү Интернернэйшнл” ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Монгол Улсын Засгийн газраас АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс санхүүгийн үүсмэл хэрэгслийн зах зээлийг  ашиглан үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа билээ.  Иймд  “Би Ди Өү Интернернэйшнл” ХХК -ны  дэлхийн зах зээл дээр санхүүгийн  үүсмэл хэрэгслийн арилжаа хийдэг хөрөнгө оруулагчтай хамтран эрсдлийн   хуримтлалыг үүсгэх боломжтой байгаа зэргийг харгалзан тодорхой хугацаанд АИ-92 шатахууны үнийг  тогтвортой байлгах зорилго чиглэл бүхий гэрээг ийнхүү байгуулж байна.  Монгол Улс анх удаа дэлхийн зах зээлтэй уялдуулан импортын шатахууны үнийг тогтворжуулах механизмыг нэвтрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор 03 дугаар сарын 15-наас хойш шатахууны жижиглэнгийн үнэ литер 150 орчим төгрөгөөр буурах боломж бүрдэнэ гэдгийг онцолсон юм.

Сүүлийн мэдээгээр  олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 328.1-404.2 ам.доллар буюу баррель нь 44.90-53.20 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна. 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 42 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 109, Аи-92 автобензин 33, дизелийн түлш 40, ТС-1 онгоцны түлш 15 хоногийн нөөцтэй байна

 Жижиглэнгийн үнийн өөрчлөлтийг орон нутаг дахь төлөөлөгчид болон "Магнай трейд" ХХК-иас ирүүлсэн мэдээг үндэслэсэн бөгөөд мэдээнээс харахад 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар жижиглэнгийн орон нутгийн үнэд өөрчлөлт ороогүй байна. Бөөний үнэ Дархан-Уул аймгийн А-80 автобензин 30 төгрөг, Увс аймагт А-80, Аи-92 автобензин, дизелийн түлш тус бүр 50 төгрөгөөр өсч, Дархан-Уул аймгийн дизелийн түлш 20 төгрөг буурсан байна.  ”

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.34.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.