Ц.Наранцэцэгийн гэр бүлд "Алтандорнод Монгол" ХХК-ий захирал Т.Ганболд ХОЁР ӨРӨӨ байр авч өгчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-12

Хэд хоногийн өмнө Ц.Наранцэцэг гэх эмэгтэй бие муу тул гурван хүүхэд нь асардаг тухай манай сайт анхлан мэдээлсэн билээ. Тэгвэл дээрх иргэнд "Алтан Дорнод Монгол" ХХК Ганболд тэргүүтэй хандивын аяныг санаачлагчид Баянзүрх дүүрэгт байрлалтай хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлдвэр үйлчилгээтэй ойрхон цоо шинэхэн 1 давхарын 2 өрөө байр авч өгчээ. 4-12 насны 3 хүүхэд өвчтэй ээжийгээ хардагыг дуулаад “Алтан дорнод монгол “ ххк ТУЗ-ын дарга Т.Ганболд сар бүр 1 сая төгрөг өгөхөөр болж улмаар ээжийг нь эмнэлэгт эргэж очихдоо байр авч өгөхөөр болсон билээ.Тэгвэл өнөөдөр сургууль , цэцэрлэг үйлчилгээний төвтэй ойр 1 давхрын 2 өрөө байр авч өгчээ. Амлалт биелэлээ олох сайхан. Энэ талаар дуучин Э.Энх-Эрдэнэ өөрийн цахим хуудамтаа нийтэлжээ. Тэрбээр хандивын аяныг цааш үргэлжлүүлж, хэрэгцээтэй зүйлсээ авахад нь зарцуулах аж. 

Хандивын данс 5018851593 /Хаан банк/
Хүлээн авагчийн нэр 3-н хүүхдийн ээж Ц. Наранцэцэг
Та бүхний буян арвижих болтугай.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.34.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.