Коронавирусийн халдварыг ДЭМБ-с ЦАР ТАХАЛ хэмээн тодорхойллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-13

ДЭМБ шинэ төрлийн коронавирусийн халдварыг “Цар тахал” –ын хэмжээнд хүрсэн гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Тус байгууллагын зүгээс ойрын өдрүүдэд Covid-19-ийн халдварын улмаас нас барагсад, халдвараар өвчлөгсөд болон шинээр халдвар тархах боломжит улс орнуудын тоо нэмэгдэх хандлагатай байгааг онцлов. Шинэ төрлийн коронавирусийн халдвар 2020 оны гуравдугаар сарын 12 –ны 06.00 цагийн байдлаар дэлхийн 122 оронд тархаж, 126 мянга гаруй хүнд халдварлаж, 67 мянга гаруй хүн эдгэж, 4616 хүн амиа алдаад байна.

Өнгөрсөн шинэ Турк улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдэв. Халдвар авсан хүн туркийн иргэн байсан бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.111.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.