Ерөнхий сайд асан С.Баярт Прокурорын байгууллагаас ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлджээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-13

Монгол Улсын иргэдийн ирээдүйн төлөө шийдвэр гаргасан өмнөх Ерөнхий сайдууд гаргасан шийдвэрийнхээ төлөө ялтан болж хувираад байгаа. Үүний нэг нь Стандарт бус Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд асан Санжийн Баяр. Оюутолгойн гэрээг байгуулахдаа тэрбээр “Би хар толгойгоороо хариуцна” хэмээн хэлж байснн. Харин түүнийг хар толгойтой хууль, шүүхийнхэн ярьж байна.

Оюутолгойн гэрээ болон бусад хэрэгт нэр холбогдож, улмаар 461-р ангид 60 хоносон С.Баярыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавиад байгаа юм. Тэгвэл түүний хэргийг прокуророос хянаж дуусаад яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлджээ. АТГ-аас түүнийг "Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон улсад хохирол учруулсан байж болзошгүй" хэмээн сэжиглэж,яллагдагчаар татсан байна.

Энэ талаар тэрбээр өөрийн твитер хуудастаа “өчигдөр надад прокуророос яллах дүгнэлт гардуулах гэв. Авахгүй гэдгээ мэдэгдэв. Учир нь би байтугаа тэд ичмээр, дэндүү зохиомол, хөгийн үндэслэл бүхий яллах дүгнэлт аж. Урьд өдөр нь ачина гэж айлгав. Ачигдахыг хэн хүсэх билээ. Гэхдээ мань мэт нь арай өөр. Жарнаа үзсэн хүн айх юм бага” гэжээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.29.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.