ХАРДЛАГА: Коронавирусийн халдвартай ФРАНЦ иргэнийг Д, М нарын гишүүд тоссон уу
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-13

Монгол Улсад Коронавирусийн халдвар тээж ирсэн Франц иргэнийг “Чингис хаан” нисэх онгоцны буудалд УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн тосож авсан тухайн орчны камерийн бичлэгт үлдсэн тухай зарим мэдээллийн хэрэгслээр тархаад байгаа юм. Тэрчлэн зарим хэвлэлээм физикийн шинжлэх ухааны доктор хадагтай А.Ундраа гишүүн тоссон байж болзошгүй тухай бичиж байгаа ч тэрбээр “Би тэр хүнийг танихгүй. Тосоогүй” гэсэн тайлбар өгчээ.

Тухайн иргэн Монгол улсад байнга оршин суух эрхтэй бөгөөд Франц, Монголын Засгийн газрын хамтарсан “Баяжих Инэржи” ХХК-д ажилладаг нэгэн аж. Түүнийг Онгоцны буудалд газардангуут тусгаарлахаар УОК-ийн ажилчид  очиход УИХ-ын гишүүд тусгаарлуулалгүй шууд оруулсан гэж байгаа. Энэ тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Түүнийг онгоцноос буунгуут өөрийгөө сайн тусгаарлаарай гэж хэлж, зөвлөмж өгсөн ч, үл тоож, биелүүлээгүй” хэмээн ярьсан.

Олон нийтийн хардлагаар тухайн иргэнийг Дорноговь аймгаас 2016 онд сонгогдсон  Д, М нарыг гишүүд тоссон байж болзошгүй хэмээн хардаж байгаа аж. Гэхдээ энэ боl албан бус мэдээлэл юм. Ямартай ч халдварт өвчин тээж ирчихээд, нийтэд тархаасан Франц улсын иргэнтэй эдгэрч эмнэлгээс гарсаны дараа нь хуулийн хариуцлага тооцох тухай албаныхан тодорхойлсон билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.188.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.