ЗХЖШ-ын Энхийг дэмжих цэргийн хамтын ажиллагааны хэлтэс, Монгол Улсаас гадаад улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн бүрэлдэхүүн коронавирусний халдвартай тэмцэхэд дэмжлэг үзүүлж Цэргийн төв эмнэлэгт 12 сая төгрөг хандивлалаа.
Мөн Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад АНУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй дэд хурандаа Д.Аюушжав захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн баг нэг сая төгрөгийн амны хаалт, хамгаалалтын хувцас, 96 хувийн ариутгалын спирт, ариутгалын бодис зэргийг хандивласныг өнөөдөр Цэргийн төв эмнэлэгт хүлээлгэн өглөө.
Цэргийн төв эмнэлэг 570 ортой тусгаарлах байр хоёрдугаар сарын 27-ноос хойш 85 хүн тусгаарласан бөгөөд тэдний 65 нь ажиглалтын 14 хоногоо дуусган гэртээ харьжээ. Урьдчилан сэргийлэх, тусгаарлах байранд нийт 25 эмч, сувилагч ажиллаж байгаа аж.
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-16
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
2025-01-16