УЛСТӨРЧ сэтгүүл 2020 оны "СОНГУУЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ"-г танилцуулж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-13

"УЛСТӨРЧ АГЕНТЛАГ" ХХК-иас эрхлэн гаргадаг УЛСТӨРЧ  сэтгүүлийн шинэ дугаар уншигч таны гарт хүрлээ. Манай сэтгүүл уншигч танд 2020 оны УИХ-ын сонгуулийн "СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ" номын зохиолч, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн дэд захирал, доктор Д.Ганбаатарын ярилцлагыг хүргэж байна. УИХ-ын сонгуульд бол түүхэн, хариуцлагатай, эгзэгтэй мөчид зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой юм. Тэгвэл танд зориулсан, сонгуулийн гарын авлагыг хүргэж байгаагаараа онцлог юм.

Түүнчлэн дэлхийн 120 улсыг хамраад буй Коронавирус хэмээх цар тахал эдийн засагт хэрхэн нөлөөлж буй талаар Б.Цолмон нийтлэлчийн бичвэр, МАН-ын шигшигдсэн улстөрчдийн нэг УИХ-ын гишүүн Шатарбалын Раднаасэдийн хөрөг, УИХ-ын гишүүн асан, Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Г.Уянгын “Намайг 37 той парламентын гишүүн болоход “Ардчиллын чимэг” гэж хардаг байлаа” хэмээх сонирхолтой ярилцлага, бүсгүйчүүдийн улстөрийн бэлтгэлийн талаарх прогноз, “Алтан түнш”-тэй нөхөрлөсөн 71 жилийн түүхэн хуудас хэмээх нийтлэл, НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаагийн сонгогдсон ТОЙРОГТ  хэрхэн бүтээн байгуулалт өрнөсөн талаарх тайлан, Шинээр сонгогдсон СЕХ-ны таван гишүүний хэн нь хэн бэ танилцуулга, “Үнэн ба Зөв” намын дарга А.Отгонбаатартай манлайлалын талаарх ярилцлага, Өвөрмонгол залуу Г.Төгсбаатарын “бизнесийн нууц” зэргийг уншиж, мэдлэг, мэдээлэл авч, оюундаа хөрөнгө оруулалт хийх боломжтой.

Түүнчлэн үндэсний томоохон комданийн захирлууд 2020 онд аль салбарт хөрөнгө оруулалт хийх гэж байгааг сонирхоорой. Дараагийн шинэ дугаар хаврын улстөрийн шинэ содон мэдээллүүдийг хүргэх болно. Монголын төлөө уншигч тантай хамт

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.41.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.