САЙН МЭДЭЭ: Ковид-19 халдвартай эсэхийг 15 МИНУТЫН дотор тогтоох шинэ ОНОШЛУУРТАЙ боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-14

ДЭМБ-аас коронавирусийн халдварыг ЦАР ТАХАЛ хэмээн тодотгоод буй. Энэ халдвар нь 130 орчим улсад хурдацтай тархаж буй үхлийн аюултай халдвар гэдгээрээ онцлог юм. Эрдэмтдийн зүгээс энэ өвчний эсрэг ямар нэг эм, вакцинийг одоогоор гаргаж чадаагүй байгаа.

Харин уг халдварыг хүний биед байгаа эсэхийг хамгийн богино хугацаанд оношлох боломжтой нэгэн шинэ технологийг эрдэмтэд зохион бүтээж улмаар эрүүл мэндийн шинжлэх ухаанд ашиглах боломжтой гэдгийг гавьяат эмч Ж.Чинбүрэн танилцуулж, өөрийн биед туршилт хийж 15 минутын дараа хариу нь сөрөг гарч байгааг туршилтаар харууллаа.

Уг оношлуурыг хэрэглэж эхэлбэл ковид-19 халдварыг хамгийн богино хугацаанд оношлох боломжтойгоос гадна 14 хоног тусгаарлан, дахин дахин шинжилгээ авах шаардлагагүй аж. Дээрх онолуурыг Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэгийн гишүүд, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчдийн хандиваар Коронавируст халдвар (COVID-19)–ыг эрт илрүүлэх бүхий түргэвчилсэн оношлуур 275 ширхэгийг Эрүүл мэндийн яаманд гардуулж өглөө.

Энэхүү тестийг цус болон ийлдэст үзэх бөгөөд үр дүн 10-15 мин-д гардаг, 98.8% мэдрэг чанартай, вирусын халдвар нь цусанд орсон буюу халдвар аваад 4-13 хоног, 13-30 хоногтой кэйсүүдэд шинжилгээ хийж мэдрэг чанарыг тодорхойлж туршсан байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.26.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.