Бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхааруулж байна
Үйл явдал
/
2020-03-14

Иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу Энхийн тун эмийн санд 1 удаагийн амны хаалт өндөр үнэтэй зарагдаж байна гэх мэдээллийн дагуу Энхийн тун эмийн санд хяналт шалгалтыг зохион байгуулан шалгахад 1 удаагийн амны хаалтыг ширхэг нь 2000 төгрөгөөр худалдан борлуулсан зөрчил гарчээ.

Тус эмийн сан нь хувь хүнээс 1500 төгрөгөөр худалдан авч 2000 төгрөгөөр борлуулсан гэж тайлбарлав.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34.2.9 дэх заасан “гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх” гэсэн заалтыг зөрчиж байгаа тул хууль хяналтын байгууллагаас Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцохоор ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.74.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.