Зөрчил гаргасан дэн буудлуудын гэрчилгээг хүчингүй болгожээ
Үйл явдал
/
2020-03-14

Дархан-Уул аймгийн нутагт Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан аймгийн Онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын албан даалгавар, захирамжууд, аймгийн Цагдаагийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээг үл тоомсорлон удаа дараа зөрчил гаргаж ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангуулах үйл ажиллагаанд хүндрэл учруулсан Дархан сумын 5 дугаар багийн “Хот айл”, “Ариун далай” дэн буудлуудын тохирлын гэрчилгээг тус тус хүчингүй болгож дахин олгохгүй байхыг аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтэст үүрэг болгосон байна.

Мөн өндөржүүлсэн байдал зарласан үед нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангуулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, зөрчил гаргасан дэн буудлуудын үйл ажиллагааг бүрэн зогсоохыг Дархан сумын Засаг дарга болон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын дарга нарт тус тус даалгасан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.246.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.