Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махыг 03 сарын 11-ний өдрөөс иргэдэд жижиглэн худалдааны 279 цэгээр дамжуулан түгээж эхэлсэн. Нөөцийн махыг 15 аж ахуйн нэгж бэлтгэн нийлүүлж байна. Урьд нь нөөцийн махыг 137 борлуулалтын цэгээр борлуулдаг байсныг энэ жилээс менежментийн хувьд өөрчлөлт хийж хороо бүрт 1-3 хүнсний дэлгүүр байхаар тооцож зорилтот бүлгийн буюу гэр хороолол руу илүү чиглэсэн хуваарилалтыг хийж нэг иргэнд 1-2 уутыг борлуулах зохицуулалтыг хийсэн.
Ингэснээр махыг ихээр нь худалдан авч зохиомол хомсдол үүсгэх, үнэ хөөрөгдөх асуудлаас ангижирч иргэдэд илүү ойр, амар нөхцөл үүсгэсэн.Өнөөдөр нөөцийн махны нийлүүлэлт бага, богино хугацаанд дуусч байна гэсэн иргэдээс ирсэн саналын дагуу дүүргүүдийн хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга мэргэжилтнүүд, бэлтгэн нийлүүлэгч 15 аж ахуйн нэгжийг шуурхай цуглуулж тулгамдаж буй асуудлуудын хүрээнд хуралдлаа.
Тулгамдаж буй асуудлуудын хүрээнд Хотын Ерөнхий менежер ажил хариуцсан холбогдох мэргэжилтнүүдийн хамт амралтын өдрүүдэд борлуулалтын цэгийн үйл ажиллагааг газар дээр нь шалган ирэх даваа гарагт ажлын хэсэг дээр борлуулалтын цэгийг нэмэх болон бусад асуудлыг хэлэлцэхээр тогтлоо. Мөн түгээлт борлуулалттай холбоотой бэлтгэн нийлүүлэгчдийн хуваарилалтад зарим зохицуулалт хийж өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-16
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
2025-01-16