Аймгийн Онцгой комиссын 9-р хуралдаан өнөөдөр /2020.03.11/ болж, хуралдаанаар хүнс, эмнэлгийн хэрэгслийн нөөц, тусгаарлагдсан иргэдийн хүнс, хангамж болон цаг үеийн асуудлаар хуралдлаа.
Өнөөдрийн байдлаар Улаанбадрах, Сайншанд, Замын-Үүд сумдад нийт 89 иргэнийг тусгаарлаж, 24 цагийн эрүүл мэндийн тусламж үзүүлж, хяналтад байлгаж байна. Коронавирусын халдвар илэрсэн Франц улсын иргэний биеийн байдал хэвийн, эмчилгээ хийлгэх, нарийн мэргэжлийн шинжилгээ хийх шаардлагатай байгаа тул 3-р сарын 10-ны шөнө ХӨСҮТ-рүү шилжүүллээ.
Зах, худалдааны цэгүүдийг хаахгүй, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй том оврын автомашиныг хот хооронд болон сум хооронд нэгдсэн журмаар чөлөөтэй нэвтрүүлнэ. Мөн аймгийн Онцгой комиссоос өчигдөр буюу 3-р сарын 10-ны өдөр хүнс болон эмнэлгийн хангамж бүрдүүлэх зорилгоор хүнсний 7, эм, эмнэлгийн хэрэгслийн 3 том оврын автомашиныг Улаанбаатар хотруу илгээлээ.
Сайншанд суманд үйл ажиллагаа явуулж буй “Суман зурхай” ХХК-ны мэдээллээр аймгийн хэмжээнд 30 тонн мах нөөцөлсөн, Улаанбаатар хотод шаардлагатай тохиолдолд хэрэглэх 170 тонн махны нөөц байгаа талаар мэдээлэл хийлээ. Өнөөдөр Замын-Үүд сум руу 7 тонн мах явуулж, маргаашнаас Сайншанд суманд 2 цэгээр борлуулах тул аймгийн хэмжээнд хүнсний хомсдол үүсэхгүй. Иймд иргэдэд албан ёсны эх үүсвэрээс үнэн зөв мэдээлэл авахыг анхаарууллаа.
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-16
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
2025-01-16