Аймгийн Онцгой комисст иргэд, ААН, албан байгууллага сэтгэлийн дэм өгч хандивын аянд нэгдэж байна
Үйл явдал
/
2020-03-12

Сайншанд сумын 8-р багийн ахмадууд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулсан өөрсдийн гараар оёсон 306 ширхэг амны хаалт, 7 ширхэг бээлий, 100.000 төгрөг, Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг Хайрхан түүхий эдийн худалдааны төвийн захирал А.Шижирбаатар коронавирусээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, 5 хонь, 5 ямааны мах болон дархлаа дэмжих аарц, чацарганы дэмжлэг үзүүллээ.

Мөн Дэлхийн даамын холбооны мастер Э.Хүслэн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, 2019 онд БНХАУ-ын Шиньтай хотод зохион байгуулагдсан тэмцээнд үзүүлсэн амжилтын шагналаасаа 120,000 төгрөг, Биеийн тамир, спортын газрын ажилтан, албан хаагчид сайн үйлсийн аянд нэгдэж, нэг өдрийн цалин буюу 750,000 төгрөгийн хандивийг аймгийн Онцгой комисст өнөөдөр тус тус  гардуулан өглөө.

Аймгийн Онцгой комиссын дарга Т.Энхтүвшин Сайн үйлсийн аянд нэгдэж, сэтгэлийн хандиваа өргөж буй албан хаагчид болон хувийн хэвшил, ахмад настан, иргэдэд  талархал илэрхийллээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.141.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.