"Тавантолгой" ХК шуурхай штаб байгуулан ажиллаж байна
Үйл явдал
/
2020-03-14

Шинэ төрлийн корона вирусын халдвараас сэргийлж Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаатай холбогдуулан манай компани нь уурхайн бүсэд уг вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих зорилгоор Шуурхай комисс байгуулагдлаа.

Тус комиссын шийдвэрээр 2020 оны 3-р сарын 9-өөс 3-р сарын 31-ы өдрийг хүртэл 64 хүний бүрэлдэхүүнтэй Шуурхай штабыг томилон үүрэг болголоо.

Энэ ажлын хүрээнд ажилчид ээлжлэн хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэх бөгөөд үйлдвэрийн эмч, сувилагч нартай хамтран ажилчдын халууныг өглөө оройд тогтмол хэмжих, уурхайн оффис, барилга, байгууламжийн ариутгал халдваргүйжүүлэлт хийж ариун цэвэр сахиулах, онцын шаардлагагүй бол гадны хүн, машиныг уурхай болон тосгон руу оруулахгүй байхад хяналт тавин ажиллаж байна.

Мөн хөрс хуулалт, нүүрс худалдан авагч компаниудыг цагийн хуваарийн дагуу оруулж гаргах, амны хаалт, хувийн хамгаалах хэрэгсэл болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг дагаж мөрдөх, вирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, зөрчлийг илрүүлэн мэдээлэх, арилгах үүргийг гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.21.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.