МИАТ ХК-ийн тусгай нислэг 244 иргэнээ тээсээр эх орондоо газардлаа
Үйл явдал
/
2020-03-16

Улаанбаатар-Сөүл чиглэлд ОМ301 аяллын дугаартай онгоц өнөөдөр 08:25 цагт хөөрсөн бөгөөд гурван орны 251 иргэн энэ нислэгээр явсан байна.

Эх орондоо ирж буй иргэдээс Дэгү болон Бусан хотоос ирсэн эсхүл шинж тэмдэг илэрч буй иргэдийг ХӨСҮТ рүү тусгаарлах юм. Харин жирэмсэн, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт, үлдсэн иргэдийг Хан-Уул дүүрэгт байрлах Энхсаран сувилалд 14 хоног тусгаарлана.

Тэдний ачааг 14 хоног мөн тусгаарлаж, халдваргүйжүүлэлт хийсний дагуу ар гэрийнхэнд нь зохион байгуулалттайгаар олгох тул ар гэрийнх нь өнөөдөр нисэх буудал руу ирэхгүй байхыг ИНЕГ-аас анхааруулсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.213.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.