Монголчууд Франц иргэнд ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮССЭН захидал бичиж, эмчилгээний ШАР ТОС бэлэглэлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-17

Коронавирусийн халдварын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ. 150 улсад тархаад байгаа бол өвчний гол үүсвэр болсон Хятад болон Солонгос улс халдварын цар хүрээг хязгаарлаж чадаад байна. Ковид-19 халдварыг бусдад халдааж байгаа өгүүлэмж нь дандаа гадны улсаас ирсэн иргэд, аялагчид байгааг онцоллоо.

ХӨСҮТ-ийн Ерөнхий эмч Д.Нямхүү: Манай улсад зөөвөрлөгдөж ирсэн нэг тохиолдол байгаа. Бид түүний ойрын харьцагч нарыг шинэжилж, хязаарыг барьж чадсан. Дэлхийн эрдэмтэд, судлаачид манай улсын жишээг судлаж, манайхаас үлгэр авахаар болж байгаа сайхан мэдээг дуулгая. Узбекстан улсад нэг тохиолдол бүртгэгдсэн нь мөн л Франц улсын иргэн байжээ. Франц иргэнтэй хамт ирсэн 23 иргэний хүний давтан шинжилгээ хийхэд Ковид-19 халдвар илрээгүй. Өчигдөр Солонос улсаас ирсэн гол халдварын бүсийн 10 хүнийг тусгаарласан.  ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа Франц иргэний биеийн байдал сайжирч, хоол идэх дуршил нэмэгдэж, ханиалгах нь багассан гэдгийг ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн захирал Янжмаа танилцуулгадаа дурдлаа.

Энэ үеэр Монгол улсын нэг иргэн Франц болон англи хэл дээр “хурдан эдгээрэй” хэмээн бичсэн захидал болон эмчилгээний зориулалттай шар тосыг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд дамжууллж өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.89.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.