Т.Бадрал: Берлин, Москвагаас сэжигтэй иргэд ХӨСҮТ-д тусгарлагдсан тул ГАДНЫ ИРГЭН хүлээж авахгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-17

УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хошууч генерал Т.Бадрал: ОБЕГ-ын дарга, УОК-ийн нарийн бичгийн дарга:

“Швед, Голланд, Норвеги зэрэг Европ тивд байдал эвгүйдэж байгаа учраас гадаадаас нэг ч иргэн хүлээж авахгүй. Харин УОК-с гаргасан шийдвэрийн дагуу нэн шаардлагатай иргэдээ татаж байгаа. Монгол улсын Засгийн газар, Шадар сайдын зүгээс тэдэнд эх орондоо ирсэнд баяр хүргээд, эрсдэлтэй улсаас ирсэн учраас бологоомжтой байж, бусдынхаа эрүүл мэндийг анхаараарай хэмээн уриалсан.

Гадны улсаас ирж байгаа иргэд Ковид-19 халдвартай байгаа учраас гадны иргэдийг хүлээж авахгүй. Энэ халдвар авсан 150 улсын 150 гаруй мянган хүн, нас барсан 6000 гаруй боллоо. Европ тив үндсэндээ голомт болчихлоо. Гадны улсууд манай улстай ижил төстэй , урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Бэрлин, Москвагаас маш өндөр эрсдэлтэй, сэжигтэй иргэдийг ХӨСҮТ-д тусгаарласан байгаа” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.232.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.