Б.Ганхуяг: Гавьяа байгуулаагүй байж Эрдэнэс Тавантолгойг улстөржүүлж ГАЙ болоод бай
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-17

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэ Тавантолгой” ХК-иар битгий улстөр хийж, гай болоод бай. Бид хангалттай сайж ажиллаж байгаа. Өмнө нь гурван удаа улстөржүүлж гацаасан байдаг. Өмнө нь 15 удаа экспорт тасалдаж байсан. Одоо БНХАУ-ын Засгийн газартай яриа хийж, урт хугацаанд худалдан авалт хийх боломжтой. Манайх 42 худалдан авалт хийдэг. Саяын зогсолтоор 3 компани л урт хугацааагаар худалдан авалт хийсэн.

Төр сайн менежер гэдгийг ЭТТ-с харж болно. У.Хүрэлсүхийн Засгийн газар харин ч сайн ажиллаж байна. Манайхыг дарамталсан зүйл огт байхгүй. Эрдэнэс Тавантолгой ХК ашигтай ажилласан. Страто компани манайтай хамтран ажиллаж байсан. Гэхдээ гэрээний үүргээ хоёр ч удаа хангалтгүй биелүүлсэн тул гэрээг нь цуцлаж, хүчингүй болгосон. Одоо шүүх дээр маргаантай байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.79.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.