З.Энхболд: Д.Сумъяабазар БӨХ БАРИЛДАХДАА сайн ч, IPO тооцоолохдоо НАДААС МУУ юм
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-17

Ардчилсан намын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөх З.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Дайны хажуугаар дажин гэхчээр коронавирусийн хажуугаар Тавантолгойн асуудал давхар яваад байна. "Тавантолгой IPO” номонд УИХ, ҮАБЗ хууртагдсан. Д.Сумъяабазар бөх барилдахдаа сайн байж болно. Гэхдээ би хоёр жилийн хугацаанд номыг нь үзсэн хүн. Тэгэхээр IPO дээр надтай маргалдах хэрэггүй. Энэ бол өмч хувьчлал". “Тавантолгой IPO” номын эхний хуудаст Монгол Улсын УИХ-ын эрхэм гишүүн таны албан хэрэгцээнд зориулав гэж бичсэн байдаг. Уг номд Тавантолгойг хувьчлах нь ямар ашигтай вэ гэдэг талаар бичигдсэн. Д.Сумъяабазар сайдаа.

2015 оны дөрөвдүгээр сарын 06-нд Тавантолгойн хувьчлалыг Ц.Элбэгдорж,  Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын хувьчлалыг зогсоосны төлөө гацаагч гэдэг нэртэй болсон. Би ч одоо муулуулсаар байгаад тоохоо больсон. Хамгийн гол нь хоёр гүтгэлэг явуулж үүнд нь хүн бүхэн итгэчихсэн. Намайг хэдэн мянган машин явуулдаг гэж тараасан. Би хэдэн мянган машин явуулах байтугай хувьдаа жижиг суудлын тэрэг байхгүй. Хоёрдугаарт “Хишиг арвин” гэдэг компанийг минийх болгож  гүтгэсэн. Надад энэ компанийн хүмүүстэй холбоотой асуудал байхгүй. Миний эзэмшил компаниуд ХОМ-т бий. Аль аль нь миний ХОМ-т байхгүй. Одоо дахин “Страто” гэдэг компанитай холбож байна. "Страто" ХХК бол нүүрс угаахаар төлөвлөж байгаа хувийн компани. Би ямар ч холбоогүй. Таван жил гүтгэсэн арга барилаараа дахин намайг гүтгэж байна. Эзэн нь дандаа нэг. Тавантолгойг хувьчлах гэсэн бүлэглэлд саад болмогц довтолдог.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.235.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.