ОБЕГ болон нийслэлийн Онцгой байдлын газар тус бүрт 10 сая төгрөг хандивлалаа
Үйл явдал
/
2020-03-17

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажил, онцгой нөхцөлд ажиллаж буй албан хаагчдыг дэмжихээр БНСУ-ын “RHP” компаниас ОБЕГ болон нийслэлийн Онцгой байдлын газар тус бүрт 10 сая төгрөг хандивлалаа.

​“RHP” компани нь Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэ түвшинд гаргах, цахилгаан соронзон галт тэрэг нэвтрүүлэх судалгааны ажлыг өөрсдийн хөрөнгөөр хийж байгаа юм.

Компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Б.Чингүүн “Шинэ коронавируст халдвар дэлхий дахинд тархаад байгаа энэ үед манай компанийн зүгээс ОБЕГ болон нийслэлийн Онцгой байдлын газарт сэтгэлийн дэм үзүүлэхийг зорилоо. Халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал” гэсэн байна.

Арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, төлөөлөгч Н.Баярмөнх, Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, “RHP” ХХК-ийн ерөнхий захирал Мёнг Жэ Сонь, тус компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Б.Чингүүн нар оролцжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.254.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.