ЭМЯ: Монгол Улсын 3 иргэнээс КОВИД-19 халдвар илэрлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-18

Сөүл- Улаанбаатар, Берлин- Улаанбаатар нислэгээр ирсэн Монгол Улсын гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тухай  Эрүүл мэндийн яамнаас шуурхай мэдээллээ. ЭМЯ-ны  шуурхай удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар:

Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван хүний лабораторийн шинжилгээний хариу 20.00 цагт шинэ коронавирустэй гэж гарлаа. Тус иргэдэд шаардлагатай арга хэмжээг авч, хавьтлуудыг судалж байна. Францаас дамжин ирсэн эмэгтэйн биеийн байдал хүнд байна. Германаас ирсэн иргэний ойрын хавьтал болсон есөн иргэнийг тусгаарлалтад авсан. Covid-19 халдварын вирус дэлхийн 160 гаруй оронд илрээд байна. Монголд илрэх эсэх нь цаг хугацааны асуудал байсан. Гэхдээ бид Үндсэн хуулийн дагуу иргэдээ хаяхгүй. Энэ хүрээнд эмчилгээ хийлгэсэн, жирэмсэн, өндөр настай хүмүүсээ авчирсан. Энэ үед айж сандарч дархлаагаа унагах шаардлагагүй гэдгийг мэргэжлийн хүний хувьд хэлье. Тогтмол амны хаалт зүүж, гараа угааж байгаарай гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.195.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.