Нийслэлийн хүн амын махны хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны борлуулалт 03 сарын 11-ээс худалдаанд гарсан. Ажлын хэсгээс УБЗАА-ны хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, НМХГ-ын улсын байцаагч, дүүргийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн хамт дэд ажлын хэсгүүд байгуулан 279 борлуулалтын цэгүүдийн борлуулалт, сав баглаа боодол, тээвэрлэлт, түгээлт, махны чанар зэрэгт хяналт шалгалт хийсэн.
Мөн ажлын хэсэг томоохон орон сууцны хорооллуудад борлуулалтын цэгийг нэмэх тухай, борлуулалтын цэгт өдөрт нийлүүлэх тогтоосон хэмжээ/280-300кг/-нд барих асуудалд хяналт тавих чиглэл өглөө.
Үргэжлүүлэн экспортод гаргах махны 10 хувийг дотооддоо нийлүүлэх бодлогын гэрээтэй 38 аж ахуйн нэгжтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцлээ. Нийт 38 аж ахуйн нэгжээс 17 аж ахуйн нэгж Нийслэл хотод бэлтгэсэн махаа нийлүүлэхээр гэрээ хийж, 6 сүлжээ дэлгүүрийн 92 салбараар борлуулахаар төлөвлөж бэлтгэл ажлыг хангаад байна. Ирэх Лхагва гарагт 14:00 цагт махны харьцаатай холбоотой асуудлаар 9 аж ахуйн нэгжийг хүлээн авч нөхцөл байдлын хүрээнд хуралдах шийдвэр гарлаа.
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-16
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
2025-01-16