Аймгий Онцгой комисс шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа
Үйл явдал
/
2020-03-16

Үүнд:

Замын хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 07:00 цагт нээнэ. Аймгийн хэмжээнд ажиллаж буй 106 хяналтын цэгээс 97 хяналтын цэгийг буулгаж, Их-Уул, Тэлмэн, Сонгино, Отгон, Ургамал, Сархайрхан, Улиастай сумын 3, нийт 9 хяналтын цэг ажиллана

Сум бүрт сумдын Засаг дарга нараар ахлуулсан “Хяналтын баг” ажиллаж, орох гарах хөдөлгөөнд хяналт тавина

“Угтах-Зөвлөх” үйлчилгээг эхлүүлнэ. Нисэх онгоц, нийтийн тээврээр ирж буй иргэдийг аймгийн Эрүүл мэндийн газар, хувийн тээврийн хэрэгслээр ирж буй иргэдийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар хариуцан зохион байгуулна.

Улаанбаатар хот болон гадны аймгуудаас ирж буй иргэн бүрээр асуумж бөглүүлж, хяналтандаа авна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.233.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.