Ө.Энхтүвшин: Монголчууд ЭХ ОРОНТОЙ шүү дээ. Эрсдэлтэй ч гэсэн бид иргэдээ авах ёстой
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-18

Ковид-19 халдварын тохиолдол манай улсад нэмж бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улсын Онцгой комисс хуралдаж шийдвэрээ танилцуулах гэж байна.

Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин

Шинээр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Баян-Өлгий аймаг дахь онцгой комисстой цахимаар хуралдлаа. Цагааннуурын боомтоор Казахстан улсад сурдаг оюутнууд 120 гаруй хүн ирж, тусгаарлалтад байгаа юм байна.

Манай улсад дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Франц улсын иргэний биеийн байдал тогтвортой байна. Манай эмч нар эмчлээд, эдгээх боломжтой гэсэн учраас манай улсад эмчлүүлж байгаа. Бид гадаад улсад байгаа иргэдээ татаж авна. Тэд чинь Эх оронтой хүмүүс учраас авч ирж байгаа. Маш өндөр эрсдэлтэй улсаас ирлээ. Одоогийн байдлаар 750 орчим иргэн ирээд байна. Энэ хүмүүсээ бүгдийг нь тусгаарлаж, оношилж, эдгээх зорилт тавьж байгаа. Иргэд тайван байх хэрэгтэй. Яг төлөвлөгөөний дагуу явж байна. Урьдчилан сэргийлэх бүх ажлыг бэлтгэж байсан. Албан ёсны мэдээллийг л игэд хүлээж авах ёстой. Буруу мэдээлэл түгээх нь Коронавирусээс илүү аюултай гэдгийг сайн бодоорой. Хэнд ч тохиолдож болно.

Улстөрийн ашиг хонжоо олох гэсэн оролдлого хийж байна. та нартай хариуцлага тооцно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.170.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.