Эрүүл мэндэд хор нөлөө багатай бодис хэрэглэж байна 
Үйл явдал
/
2020-03-14
Аж ахуй, үйлчилгээний цехийн Тусгай цэвэрлэгээ, угаалгын хэсгийнхэн хүний эрүүл мэндэд хор нөлөө багатай, цэвэрлэх өндөр үзүүлэлттэй олон төрлийн бодис үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна. Өмнө нь ажлын хувцасны хими цэвэрлэгээнд “Сольвент” бодис хэрэглэдэг байсан нь хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй “бензол” агуулсан байжээ.

Харин 2020 оны захиалгаар бензолгүй, тос, бохир цэвэрлэх чадвар өндөр бодис сонгон хэрэглэж байгаа нь ажилчдын талархлыг хүлээж байна. Тус хэсэг Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн ажилчдын тусгай хувцас, хэрэглэл болон “Эрдэнэт” сувиллын цогцолборын цагаан хэрэглэлийг угааж цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд сардаа дунджаар усан угаалгаар гурван тонн, хими цэвэрлэгээгээр 4,5 тонн хувцас, хэрэглэл цэвэрлэж индүүдэн, оёж засварладаг. Тэд хими цэвэрлэгээ, усан угаалга, уурын индүүдлэг, оёдол засварын 20 гаруй төрлийн машин техник ашиглаж байна.

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.237.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.