” Багануур ” ХК Короно вирусын эсрэг хандивын аян өрнүүллээ
Үйл явдал
/
2020-03-07
“Багануур” ХК COVID-19 вирусын эсрэг Эрдэс баялагийн салбараас өрнүүлж буй хандивын аянд нэгдээд байгаа билээ.

Мөн үүнтэй холбоотойгоор гүйцэтгэх захирлын 2020 оны 03 дугаар сарын 03 ны өдөр А/42 дугаартай ” зөвшөөрөл олгох тухай ” тушаал гарсантай холбогдуулан компанийн нийт ажилчдын дунд хандивын аян өрнүүллээ. Уг хандивын аянд 22,520,000 төгрөг цугларснаас дүүргийн онцгой комисст 7,520,000 төгрөг мөн 5,000,000 төгрөгийн эд матиарал, Нийслэлийн онцгой комисст 15,000,000 төгрөгийг компанийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун нийт уурхайчин хамт олныхоо өмнөөс гардуулан өглөө.

Хандивын аянд нэгдсэн нийт уурхайчиддаа ажлын амжилт хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.195.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.