“Сүмбэр жонш” ххк нэг сая төгрөг хандивлалаа
Үйл явдал
/
2020-03-17

Хүн төрөлхтний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж буй шинэ төрлийн коронавирус /COVID 19/ халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын Онцгой комиссоос гаргасан уриалгыг дэмжиж Говьсүмбэр аймгийн Сүмбэр нэгдүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй Л.Элбэг захиралтай “Сүмбэр жонш” ХХК-ны хамт олон аймгийн Онцгой комисст нэг сая /1.000.000/ төгрөг хандивлалаа.

Өнөөдөр буюу 03 дугаар сарын 16-ны өдөр “Сүмбэр жонш” ХХК-ны менежер О.Энхцэцэг, О.Хоролгарав нар аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Г.Батсуурьт хандивыг гардуулан өглөө.

Нийгмийн хариуцлагыг эрхэмлэн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хандив туслалцаа үзүүлсэн тус хамт олонд ажлын амжилт хүсч, талархал илэрхийлье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.164.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.