"Амура Япон бараа гса" нийгмийн сүлжээний цахим бүлгэмийн бүсгүйчүүд онцгой комисст хандив өглөө
Үйл явдал
/
2020-03-19

Шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын онцгой комиссоос гаргасан уриалгыг дэмжиж Говьсүмбэр аймгийн "Амура Япон бараа ГСА" нийгмийн сошл сүлжээний цахим бүлгийн бүсгүйчүүд витамин, амны хаалт /маск/ болон хоёр зуун мянган /200000/ төгрөгийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг эрсдэлээс хамгаалахад зориулан хандивлалаа.

03 дугаар сарын 17-ны өдөр хандивыг тус бүлгэмийн бүсгүйчүүдийг төлөөлж багш Б.Амарсайхан аймгийн Засаг даргын орлогч бөгөөд аймгийн Онцгой комиссын орлогч дарга Ш.Билэггүмбэрэлд гардуулан өглөө.

Говьсүмбэр аймгийн манлайлагч бүсгүйчүүд та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.


Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.4.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.