Станбулаас АНУ-д эмчлэгдэж байсан НЭГ ХҮҮХЭД ирнэ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-19

Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЭМЯ-ний Гадаад харилцааны хэлтсийн дарга Янжмаа “Манай улсад зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол тав боллоо. Өнөөдөр Станбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор бие нь хүнд, халвартай нэг хүүхэд ирнэ. Түүнийг ХӨСҮТ-д тусгаарлана. Манай улсад коронавирусийн нэг тохиолдол илрэвэл яах вэ, 10, 100 илэрвэл яах вэ, яаж өмчлөх вэ гэдэг урьдчилан сэргийлэх бүх тооцоог гаргаж байсан. Яг энэ журмын дагуу явж байгаа. Монгол улсын бэлтгэл ажил хангалттай. Гадны улсад ор хүрэлцэхгүй байгаа бол манайд тийм зүйл гарахгүй. Гадны улсад байгаа монгол иргэдээ авахаас өөр аргай байхгүй. Гадны улс ч бас оюутнуудыг эх орондоо буц гэдэг шаардлага тавьж байна” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.195.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.