Ё.Баатарбилэг: Сургууль, цэцэрлэгийн карантиг сунгахыг ЭЦЭГ ЭХЧҮҮД шаардаж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-19

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийвдэрийг танилцууллаа. Тэрбээр “Ковид-19 халдвар манай улсад бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн асуудлыг хэрхэх талаар ярилцлаа. Баасан гарагт болох УОК-ын хуралдаанд танилцуулна. Зарим эцэг эхчүүд сурагчдын амралтыг сунгамаар байна. Эрсдэлтэй нөхцөл үүслээ гэж байгаа бол хөдөө орон нутгийн эцэг эхчүүд хичээл сургуулийг үргэлжлүүлье гэдэг саналтай байна. Ямартай ч манай яамнаас судлаж байна. Эрүүл мэндийн яамын саналыг үндэслэж шийдвэр гаргана. 12 дугаар анги төгсөх 28 мянган сурагчид тв хичээлийг си ди хэлбэрт хөрвүүлж, хичээлээ давтах, шалгалтдаа бэлдэхэд туслаж хүүхэд нэг бүрийн тоогоор олгоно. Энэ жилийн ЭЕШ-ийг хэрхэн авах вэ гэдэг талаар ч ярилцаж байна” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.91.254)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.