“Хартарвагатай” ХХК-аас 50 сая төгрөгийг хандивлалаа
Үйл явдал
/
2020-03-19

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, “Хартарвагатай” ХХК-аас Улсын онцгой комисст 50 сая төгрөгийг хандивлалаа.

Хандивыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд тус компанийн ерөнхий захирал Д. Сурмаажав гардуулан өгсөн юм.

Тус компани нь Увс аймгийн Тариалан суманд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Баруун бүсийн Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудын дулааны станц болон айл, өрхүүдийг нүүрсээр хангадаг томоохон уурхай юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.145.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.