Баянхонгор аймгийн Ламын гэгээний гон гандан дэдлин хийд , Эрдэм ахлах сургуулийн хамт олон сэтгэлийн өглөг гардуулав
Үйл явдал
/
2020-03-19

Баянхонгор аймгийн Ламын гэгээний Гон гандан дэдлин хийдийн хамба лам Б.Баянжаргал өнөөдөр хийдийн лам хуваргуудаа төлөөлж хүнд хүчир өвчин зовлонгийн эсрэг бид ч бас нэгдэж байна гэдгээ албан ёсоор илэрхийлж 1 сая төгрөгийг алд цэнхэр хадгийн хамт онцгой комиссын удирдлагуудад өргөн барив.

Мөн Ц.Загдсүм захиралтай Эрдэм ахлах сургуулийн багш ажилчид аймгийн онцгой комиссын үйл ажиллагааг дэмжиж 1,9 сая төгрөгийн хандив өргөв. Эрхэм хонгорчуудын эсэн мэнд аюулгүй байдлын төлөөх үйлсэд Эрдэм сургуулийн хамт олон нэгдэхдээ тус тусын 20,000 төгрөг хандивласнаар өнөөдөр ийнхүү 1,920,000 төгрөг болгон албан ёсоор гардуулж байгаа юм байна.

Эрхэм хүн бүрийн эрүүл энхийн төлөө хандив өргөсөн Ламын гэгээний Гон гандан дэдлин хийд, Эрдэм сургуулийн хамт олонд  АЙМГИЙН онцгой комиссын удирдлагууд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.71.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.