Аймгийн онцгой комиссын хэсэгчилсэн хурал боллоо
Үйл явдал
/
2020-03-19

Өнөөдрийн /2020.03.18/ Аймгийн Онцгой комиссын хэсэгчилсэн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

1. Коронавируст халдвар (COVID-19) гарсан улс оронд оршин сууж байсан, дамжин өнгөрсөн, халдвартай хүнтэй болон сэжиг бүхий хүнтэй хавьтал болсон өгүүлэмжтэй иргэдтэй гэрээ байгуулан 14 хоног тусгаарлах, тусгаарласан хугацааны зардлыг өдрийн 40.000 төгрөгөөр бодож өөрсдөөс нь гаргуулахаар боллоо.
2. Ажиглан тусгаарлах байраар ашигласан хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад нөхөн олговрыг олгож, ажиглан тусгаарлах байрны бэлтгэл бэлэн байдлыг хангуулахад Нийгмийн бодлогын хэлтэс хяналт тавихаар боллоо.
3. Тусгаарлагдсан иргэдээс цагаан хэрэглэлийн төлбөрийг авахаар болсон байна.
4. Ажиглан тусгаарлах байрны эмч, сувилагчийг Эрүүл мэндийн газар, тогооч, үйлчлэгчийг Боловсрол, соёл, урлагийн газар, харуул, хамгаалалтыг Цагдаагийн газар, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар тус тус хариуцан зохион байгуулахаар болжээ.
5. Ажиглан тусгаарлах байранд иргэдэд гаднаас хүнсний болон ахуйн эд зүйл оруулах хугацааг өдөр бүрийн 12:00-14:00 цагийн хооронд Цагдаагийн газрын хяналт шалгалтын доор оруулж эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж тэмдэглэл хөтлөхөөр болжээ.
6. Цаг агаар дулаарсантай холбоотойгоор аймгийн хэмжээнд өдрийн эргүүлийг Нийгмийн салбарын байгууллагууд Дархан сумтай хамтран явуулахаар боллоо.
7. Аймгийн Шуурхай штабын шатахууны зардал, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраас нэгтгэн гаргасан халдвар хамгаалал, ариутгалтай холбоотой зардал, Дархан сумын айл өрх бүрт хүргэх урьдчилан сэргийлэх фото сэрэмжлүүлгийг хэвлэх зардлыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачилсан “Уриалга”-аар цугласан хандиваас тус тус шийдвэрлэхээр болсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.133.180)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.