Иргэд гурван сарын хугацаанд ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭ төлөхгүй байж болно
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-19

Иргэд, ААН, арилжааны банкуудын хүсэлт шийвдэрүүдийн дагуу санхүүгийн зах зээлд тодорхой шийдвэр гаргажээ. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хүрээнд эдийн засгийн өөрчлөлт оруулсанаа танилцуулав. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ярихдаа: арилжааны банкуудын зохистой харилцааны журам, активийн журмуудад тодорхой өөрчлөлт орууллаа. 1000 орчин иргэн ААН-с 1,5 орчим төгрөгийн үнэ бүхий зээл, зээлийн эргэн төлөлт, хүү төлөлтийг шийдүүлэхээр ирүүлсэн байна. Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээл эзэлж байна. Ипотек, цалингийн, тэтгэврийн зээлүүдийг хамруулж тооцдог. Эдгээр зээлүүдийг төлөхөд ямар хүндрэл үүсэв гэдгийг судлаж байна. Ямар ч байсан 90 хоногийн хугацаанд зээлийн хүү, үндсэн өрийг төлөхгүй байхаар хойшлууллаа” гэсэн юм.

Энэ хугацаанд ипотекийн зээлийн хүү, хүүгийн төлбөр тооцогохгүй. Улмаар гурван сарын дараагаас урдийн адил хүүгээ, зээлээ төлөөд явна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хүү, үндсэн өрөө төлөх шаардлагагүй. Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулна. Хэрэглээний зээлийн төлөлтөд ангилал тооцохгүй. Хугацаа хэтрүүлсэн, хар жагсаалтад оруулахгүй. Торгууль, алданги тооцохгүй. Банкны зээлийн хүү 2019 оны эцсийн байдлаар 16,7 хувьтай байгаа. Цаашдаа төв банкнаас бодлогоо зөв гаргавал банкууд зээлийн хүү ч буурах боломжтой. Банкны системд 18 их наяд төгрөгийн зээл байдаг. Хүсэлтээ гаргасан 1000 орчим хүсэлтийн 65 хувь нь аж ахуй нэгжийн зээл байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.172.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.