Хотын гудамж талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Үйл явдал
/
2020-03-20

Цаг агаар энэ долоо хоногт нэмэх хэмтэй байх төлөвтэй тул нийслэлийн хотын гудамж талбай, олон нийт ихээр зорчдог газар, барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхлээд байна.

Энэ долоо хоногийн хувьд Мягмар, Лхагва гарагт хотын гол гудамж талбайд ариутгал хийсэн бол өнөөдөр болон маргааш гэр хорооллын гудамж талбайд хийхээр төлөвлөжээ.

Өмнөх өдрүүдэд дараах байршлын 8000 м.кв талбайн автозам, тусгаарлах ногоон зурвас, явган хүний зам, ногоон байгууламж, иргэдийн амрах талбай, бохирдсон булан тохойд тус тус хийж гүйцэтгэжээ.

  • Сүхбаатарын хөшөө
  • Хонхтой цэцэрлэг
  • Централ тауэрийн урд цэцэрлэг,
  • Нацагдоржийн номын сан,
  • Автобусны буудал
  • Драмын театр,
  • Сөүлийн гудамж,
  • Цэрэндоржийн гудамж
  • Циркийн хойд хэсэг
  • Амарын гудамж,
  • Спортын төв ордон,
  • Монгол Улсын Багшийн их сургууль
  • Өргөө-2 кинотеатр
  • Засгийн газрын ордны хойд цэцэрлэг,
  • Учралын цэцэрлэг,
  • Асашёрюгийн цэцэрлэг
  • Самбуугийн гудамж
  • Ард кинотеатр
  • Барилгачдын талбай
  • Тусгаар тогтнолын талбай
  • Жуулчны гудамж
  • Улаанбаатар их дэлгүүр,
  • Мэргэжилтний 20,
  • Хүнсний 20 дугаар дэлгүүр,
  • Зүүн 4 замын автобусны буудал, ТҮЦ, сандал, хогийн сав

Нийт 180.8км урт хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад ариутгал халдваргүйтгэлийн тусгай зөвшөөрөлтэй 38 компаний тоног төхөөрөмж, зориулалтын автомашинуудыг ашиглаж байна.


Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үзвэр үйлчилгээ, сүм хийдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2020 оны 02 дугаар сарын 20-аас 03 дугаар сарын 10-ныг хүртэл зохион байгууллаа.

Дэлхийн дахинд дэгдээд буй шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор Архангай, Говь-Сүмбэр, Өмнөговь, Сэлэнгэ, Ховд зэрэг аймгуудын Засаг даргын захирамжаар үзвэр үйлчилгээ, сүм, хийдийн үйл ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зогсоосон ба эдгээр аймгуудад үйл ажиллагаа явуулж буй үзвэр үйлчилгээ, сүм, хийдийн барилга байгууламжид хяналт шалгалтыг захирамж, тушаал, шийдвэр цуцлагдсны дараа шалгахаар ажиллаж байна.

Хяналт шалгалтад нийт 249 үзвэр үйчилгээ, сүм хийдийн барилга байгууламж хамрагдснаас гамшиг осол, гал түймэр гарч болзошгүй 2038 зөрчил дутагдлыг илрүүлж, хяналт шалгалт хийх явцад 461 зөрчлийг арилгуулсан. Бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, дүгнэлт, танилцуулгыг бичиж, эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллалаа.


Шалгалтаар дохиоллын систем суурилуулсан боловч ашиглалтын явцад мэргэжлийн байгууллагаар шалгуулж, засвар үйлчилгээ хийгээгүй, акт дүгнэлт, барилгын нөөц гарц болон зам гарцан дээр эд зүйл байрлуулсан, агааржуулалт, утаа зайлуулах системийн ашиглалтын хэвийн байдлыг хангаж ажиллаагүй, засвар үйлчилгээ хийгээгүй, цахилгааны утсаар монтажласан, цахилгаан байгууламжийн өрөө тасалгааны хаалганд цахилгааны аюулгүй байдлаас хамгаалах санамж, тэмдэг, тэмдэглэгээ болон зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг тэмдэглэгээг хүний нүдэнд ил харагдахуйц газар байрлуулаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.254.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.