Ч.Улаан: Хөгжлийн банкнаас НООЛУУР хөтөлбөрт 3 хувийн хүүтэй 300 тэрбумын хөнгөлөлттэй ЗЭЭЛ олгоно
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-20

Засгийн газраас гаргасан шийдвэрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, гавьяат эдийн засагч, Монгол улсын тод манлай уяач Чүлтэмийн Улаан танилцууллаа.

Тэрбээр “Засгийн газраас малчдаа дэмжих, дотоодын үйлдвэрээ дэмжих зорилгоор НООЛУУРЫН САЛБАРТ хэрэгжүүлэх баримт бичгийг гаргалаа. Өнгөрсөн жил ноолуурын ханш зүүн аймагтаа 110 мянгаар эхэлсэн бол баруун аймагтаа 80 мянган төгрийн ханштай дууссан. Энэ жилээс төрөөс бодлого гаргаж, малчин буюу бэлтгэн нийлүүлэгч, борлуулагч буюу үйлдвэрийг дэмжих зорилгоор Хөжлийн банкнаас 5 хувийн хүүтэй, 300 тэрбум төгрөгийн зээл олгож дэмжихээр боллоо. Мөн нөөцөнд 200 тэрбум төгрөг байлгана. Төрөөс иргэдээ, малчдаа дэмжиж үйлдвэрүүдэд шаардлага тавьж, зээл олгоно. Гадгаш гардаг ноолуурынхаа 50 хувийг бид дотооддоо үлдээнэ гэж зорьсон. Энэ жил ноолуу тогтмол нэг үнэтэй байлгах зорилго тавьсан. Малчид маань ноолуураа яаран худалдахгүй байх, ямаа эрт самнахгүй байвал ононо. Төрөөс 30 тэрбумын зээлийг хүүг хариуцна” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.139.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.