Аймгийн Онцгой комисст Эмэгтэйчүүдийн зөвлөл болон Мөнх амийн сүм хүмүүнлэгийн тусламж үзүүллээ
Үйл явдал
/
2020-03-19

Коронавирус /Covid-19/ -ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарт байгууллага, хамт олон, иргэд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлсээр байна.

Өнөөдөр 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ц.Сарантуяа тэргүүнтэй Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дорнод аймаг дахь салбар зөвлөл “Дорнод” телевизтэй хамтарч “Сүүтэй бурхадын өглөг” аяныг зохион байгуулж 15 сая төгрөг,

“Мөнх амийн найдвар” христийн сүмийн итгэгчид 300,000 мянган төгрөг, сайн дурын Солонгос улсын ажилтан 200,000 мянган төгрөг, тус тус аймгийн Онцгой комисст гардууллаа.

Аймгийн засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн хэлсэн үгэндээ: “Хүнд хэцүү цагт хэзээ ч хувиршгүй сэтгэлээр арыг хариуцдаг хүмүүс бол эмэгтэйчүүд сүүтэй бурхад минь байдаг. Энэхүү хандивын аянд нэгдэж халдвараас урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулсан эмэгтэйчүүдэд чин сэтгэлээсээ талархаж байна" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.99.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.