С.Эрдэнэ: Халдвартай иргэдийг зөөж, КОРОНАВИРУС ИМПОРТЛОЖ байгаад харамсаж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-20

Ардчилсан нам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Засгийн газарт шаардлага хүргүүллээ.  Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ "Цар тахлын аюулыг дотооддоо биш гадаадаас импортлох маягаар оруулж ирж байгаад харамсаж байна. Иргэдээ оруулж ирж байгаа нь зөв ч гурван сая иргэний аюулгүй байдлыг хангах нь төр, засгийн үүрэг. Коронавирусийг нэг алдвал барьж болохгүй. Коронавирусын халдвараас сэргийлж, иргэдээ хамгаалах нэрээр эрсдэл хийж байгаад харамсаж байна.“Энэ бол хариуцлагагүй алхам” гэсэн зарчмын байр сууриндаа АН хэвээр байна. Хаа хаанаа хариуцлагатай ажилламаар байна” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.16.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.