Манай улс өнөөгийн байдлаар Ковид-19 халдварын шинжилгээнд 700 сая төгрөг ЗАРЦУУЛЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-21

ЭМЯ-ны ээлжит мэдээлэлд дурдагдсан шинэ мэдээллүүдийг хүргэе.

ДЭМБ-с КОВИД-19 халдвар нь 178 улсад тархаад байгааг онцолжээ. Түүнчлэн уг өвчний халдвар Азиас Европ руу шилжсэн бол буцаад Ази-д дэлгэрч байна гэж үзжээ.

Түүнчлэн Австрали тивд хурдацтай тархаж байгаа аж. Халдварыг зогсоож дийлэхгүй байгаа бөгөөд цаашдаа байдал хүндэрвэл тус тивийн 1,6 тэрбум хүнд тусах өндөр эрсдэлтэй гэв.

Манай улсад зургаан тохиолдол зөөвөрлөгдөж ирсэн бөгөөд таван иргэний бие хэвийн байгаа бол нэг иргэний бие хүндэвтэр байгаа аж. Түүнчлэн сүүлийн хоёр хоногт нэг ч иргэнээс халдвар илрээгүй гэсэн сайхан мэдээг дуулгалаа.

Манай улсын эмч нар сэжигтэй тохиол бүртгэгдвэл эхлээд олон улсад ашигладаг түргэвчилсэн оношлуураар тестэлж үзээд дараа нь ХӨСҮТ-ийн үндсэн шинжилгээгээр баталгаажуулдаг байна. Ингэхдээ нэг хүний шинжилгээг 170 мянган төгрөгөөр хийдэг бол одоогийн байдлаар нийтдээ 700 сая төгрөгийн шинжилгээнд зарцуулжээ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.189.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.