Спорт цогцолборын барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх чиглэл өгөв
Үйл явдал
/
2020-03-21

/2020.03.19/ Дархан-Уул аймагт БХБЯ-ны Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, БСШУСЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Тэд Спорт цогцолборын барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцсаны дараа аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд ажлын явц, гүйцэтгэл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцсэн уулзалт хийлээ.

Гүйцэтгэгч компанийн зүгээс "Ажлын явц 80 хувьтай, А.Б блок дулаан авсан дотор заслын ажил хийгдэж байгаа. Захиалагч гүйцэтгэгчийн хооронд 2020 оны ажлын гэрээ байгуулж, барилгын ажлын график төлөвлөгөөг санхүүжилттэй уялдуулан шинэчлэн батлуулах саналтай байна" гэдгээ уулзалтын үеэр албаны хүмүүст танилцуулсан.
Харин захиалагч тал барилга угсралтын ажлын гүйцэтгэл 71 хувьтай байна гэж дүгнээд гүйцэтгэгч компанийг хариуцлагатай, ажлын онцгой дэглэм, зохион байгуулалттайгаар ажиллах шаардлагатай байгаа талаар саналаа хэлэв.
Спорт цогцолборын барилгад:
- А блок: 2200 хүний суудалтай спорт заал
- В блок: 140 хүний суудалтай, 5 замтай усан бассейн, Бэлтгэлийн заал
- С блок: Зоорьтой 10 давхар оффис
- D блок: Зоорьтой 3 давхар оффис
- Е блок: Зоорьтой 2 давхар оффис тус тус багтаж байгаа юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.229.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.