Дарханы замд ажиллах 105 Хятад иргэнийг тусгай үүргийн онгоцоор АВЧИРНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-21

УОК-ын шийдвэрийн дагуу хязгаарлаад байгаа нислэгүүдийн хугацааг сунгаж 4 сарын 30 хүртэл нисгэхээргүй боллоо. Түүнчлэн БНХАУ-ын 100 гаруй иргэн Дахраны замыг барихаар ирэх аж. Тэднийг 14 хоног тусгаарлан шинжлээд дараа нь ажилд нь гарганана гэв. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Дарханы замын бүтээн байгуулалтад ажиллуулахаар БНХАУ-аас 105 ажилтныг удахгүй авна. Тэд Хятад улсдаа коронавирусийн халдварын шинжилгээ өгчхөөд ирнэ. Тэднийг тусгай онгоцоор авах бөгөөд ирснээс хойш 14 хоногийн хугацаанд тусгаарлана. Дараагаар нь ажилд нь оруулна. Монголын компаниудын ажилчид үүрэгт ажлаа хийнэ" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.179.225)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.